Бүртгүүлэх/Нэвтрэх заавар

gscashmere.mn-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн профайл хэсэг дэх “нэвтрэх” товч дээр дарна. Фэйсбүүк хаягаар шууд нэвтэрнэ эсвэл ашигладаг и-мэйл хаягаа оруулна. Бүртгүүлэх/Нэвтрэх нууц үгээ оруулаад нэвтэрнэ.

Захиалгаа цуцлах боломжтой юу?

Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүйг анхаарна уу. Та ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.

Захиалга яаж баталгаажих вэ?

Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг gscashmere.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг. Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл